“Оюутолгой” компани Хятадаас эрчим хүчээ авна

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 31

Өнгөрсөн долоо хоногт манай улс БНХАУ-ын Засгийн газартай Оюутолгойн компанийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулах эрчим хүч авах талаар хэлэлцээр хийсэн. Одоогийн байдлаар Хятадын хилээс Оюутолгой төслийн талбай хүртэл 220 кВт-ын шугам татсан байгаа бөгөөд цахилгаан дамжуулахад бэлэн болсон байгаа гэнэ. Хятад улс өмнө нь эрчим хүч экспортолж байгаагүй бөгөөд манай улсад анх удаагаа цахилгаан экспортлох гэж байгаа аж.

Оюутолгой компани барилгын ажлаа төлөвлөсөн хугацаанаас дөрвөн сарын өмнө дуусгаж, ирэх оны эхний хагас гэхэд дэлхий зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэхээр төлөвлөжээ. Мөн нэг сарын өмнөөс тус компани анхны хүдрээ олборлосон бол хэдхэн долоо хоногийн дараа анхны баяжмалаа гаргахаар болжээ.

Д.Шинээ            

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top