Энэ жил их, дээд сургуулиуд сургалтын төлбөрөө 20-60 хувиар нэмэх хүсэлтээ БШУЯ-нд гаргасан. Харин Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр сургалтын төлбөрийг 10 хувиас илүү нэмэхгүй байхыг их, дээд сургуулиудын захирлуудад үүрэг өгсөн бөгөөд төлбөр нэмэх үндэслэлээ хоёр хоногийн дотор гаргаж өгөхийг даалгажээ.
Одоогоор МУИС, ХААИС, ЭМШУИС сургалтын төлбөр нэмэх үндэслэлээ БШУЯ-нд хүргүүлсэн байна. Үлдсэн их, дээд сургуулиуд ямар нэг хариу өгөөгүй байгаа аж.
Их, дээд сургуулиуд төлбөр нэмэх болсон шалтгаанаа багш, ажилчдын цалинг нэмэхтэй холбон тайлбарлажээ.
Х.Даваа
Сэтгэгдэл ( 0 )