МАН, АН тус тусдаа гандантай

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 19

Сонгуулийн үеэр ах дүү, амраг садан, жалга довоороо улс төржин намаас болж нэг гэр бүлийн хоёр салах дээрээ тулж, найз нөхөд хоорондоо муудалцах явдал өмнөх сонгуулийн үеэр гарсан гэж цөөнгүй хүмүүс ярьж байсан. Тэгвэл 2012 оны сонгууль болоход жил гаруй хугацаа дутуу байгаа ч одооноос улс төржих сонирхолтой нөхдүүд хэний төлөө саналаа өгөхөөс болж муудалцаад эхэлсэн гэж чих дэлсэх боллоо. Тэр ч байтугай  Хэнтий аймгийн МАН, АН-ын гишүүд тус тусдаа очиж залбирдаг гандантай гэнэ. МАН-ынхан Хотлыг баясгагч хэмээх 350 гаруй жилийн түүхтэй гандангийн орон туурийг шаггүй их мөнгөөр засварлаж, нэлээд олон суварга босгож бэлтэй загнасан байх юм. Харин АН-ын гэх тодотголтой Шадавдаржаалин хийд АН-ын гишүүн “Цагаан шонхор”-ын Ч.Энхтайваны санаачилгаар 2000 онд баригджээ. Монголын толгой хоёр нам ард түмнийг талцуулан байлдуулдагаа болих цаг хэзээ ирэх юм бол доо, хөөрхий. Сүслэн залбирахдаа хүртэл улс төрждөг орон манайхаас өөр байдаг болов уу.

Д.Сэндэр Zindaa.mn



Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top