АНУ-ын Вайоминг мужийн Жексон Хоул уулын цанын хотхонд дэлхийн томоохон төв банкуудын уламжлалт чуулган эхлэх гэж байна.
Энэхүү чуулган нь дэлхийн эдийн засаг бүхэлдээ болон хэсэгчилсэн байдлаар шинэ даяарчлагдсан хямралын ирмэг дээр зогсож байгаа хэцүү цаг үед болж байгаагаараа зах зээлийн харилцаанд оролцогч хүн бүрийн анхаарлыг татаж байна. Тэд эдийн засгийн зохицуулагчид болох эдгээр банкнуудын зүгээс дорвитой, шийдвэртэй алхмуудыг хүлээж байна.
Энэ чуулган нь жилд нэг удаа зөвхөн ганц газар зохиогддог ажээ. Жексон Хоул дэлхийн хүчирхэг төв банкуудын тэргүүнүүдийг соронзон адил өөртөө татдаг бололтой. Чухам энд л сүүлийн хэдэн жил эдийн засагт юугаар, хэрхэн туслах талаар Бернанке сургаал айлдаж байгаа аж. Хэрэв одоо Бернанке “базук” буулгах юм бол хөрөнгийн захууд дээр жинхэнэ тулаан эхэлнэ.
Курс долларын ханшийн уналт үнэт металлын зах зээлийг шавхуурдаж байна. Алт нэг унци нь 2000 доллар болж эхлэх хэдий ч 1-1.5 жилийн дунд хугацааны урьдчилсан таамгаар 1500 ногооноос ч доошлон унаж мэдэхээр байна. Ерөнхийдөө 2014 оны эхэн үе хүртэл 1750-1800$ хэлбэлзэлтэй байх магадлалтай аж.
Мөн түүнчлэн санхүүгийн зах зээл дээр нилээн хүчтэй шуурга дэгдэж мэдэхээр байгаа юм байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )