Үндэсний их хуралдай дөрөвдүгээр сарын 25-нд Сүхбаатарын талбайд болно

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 19

 “Эх орон тусгаар тогтнол шудрага ёс” хөдөлгөөнийхөн 21 аймгийг таван бүс болгон ард түмний хуралдай зохион байгуулжээ. Сүхбаатарын талбайд энэ сарын 25-нд болох Үндэсний их хуралдайд оролцох 550 төлөөлөгчийг уг хуралдаанаар сонгосон байна. Аймгуудыг таван бүсэд хувааж хуралдай хийсэн тэд энэ сарын 20-нд есөн дүүргийн иргэдийг цуглуулан нийслэлийн ард түмний хуралдайг хийх аж. Нийслэлийн ард түмний хуралдайгаас төлөөлөгчид сонгогдох юм байна.  

Д.Сэндэр Zindaa.mn



Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top