“Монгол банк” өчигдөр буюу энэ сарын 30-нд гадаад валютын дуудлага худалдааг зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкуудаас ам.доллар болон юань худалдан авах санал ирүүлсэн байна. “Монгол банк” арилжааны банкуудаас 39 сая ам.доллар худалдан авах саналыг 1379.01 төгрөгийн хаалтын ханшаар нийт саналын 77 хувь буюу 30 сая ам.доллар худалдсан байна. Харин 102 сая юань худалдан авах саналыг 217 төгрөгийн хаалтын ханшаар 100 хувь биелүүлжээ.
Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын зах зээлийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийг тогтвортой байлгах зорилготойгоор “Монгол банк”-наас авч буй нэгэн арга хэмжээ ажээ. Гадаад худалдааны валют худалдааг “Монгол банк” долоон хоног бүрийн мягмар, пүрэв гарагт зохион байгуулдаг бөгөөд үүнд зөвхөн Монгол Улсад банкны үйл ажиллагаа эрхэлдэг банкууд оролцдог байна.
Сэтгэгдэл ( 0 )