Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монголбанкны удирдлагыг өөрчлөх, шинээр томилох талаар янз бүрийн мэдэээлэл цацагдаж байгаа билээ. Энэ талаар тус 6анкны Олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтнээс тодруулахад "Монголбанкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдорж огцрох өргөдлөө УИХ-ын даргад өгсөн талаархи албан ёсны мэдээлэл ирээгүй” гэлээ. Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж нь Монгол Улсын эдийн засаг хямарч инфляц Азидаа хамгийн өндөр төвшинд буюу жилийн 32 хувьд хүрч, валютын ханш 1700 төгрөг хүртэл харваж, улсын валютын албан нөөц дундран 657 сая ам.долларт хүрч байсан хүнд хэцүү үед ажлаа хүлээн авч, өнөөгийн төвшинд хүргэсэн хэмээн зарим эдийн засагчид сайшаадаг аж.
Д.Шинээ
Сэтгэгдэл ( 0 )