70 саяын бурхан хулгайлсан оюутан баригджээ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 19

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын гуравдугаар багийн иргэн Ц-гийн гэрээс Бурхан багш, Цагаан дарь эх, Ногоон дарь эх, Очир зэрэг нийт 70 сая төгрөгийн үнэ бүхий бурхан алдагдсан хэрэг гарсан. Хэргийн мөрөөр тус аймгийн Цагдаагийн хэлтсийнхэн шуурхай ажилласны дүнд гэмт этгээдийг илрүүлэн баривчилсан байна. Энэ хэргийг Өвөрхангай аймгийн харъяат ШУТИС-ийн КТМС-ийн оюутан Б гэгч нь бусадтай бүлэглэн үйлдсэнийг тус аймгийн Цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top