“Монос косметик”-ийн шинэ бүтээгдэхүүн эрчүүдэд шинэ хэмнэлийг авчирна

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 03

“Монос косметик” компанийн марктенгийн албаны дарга  н.Баярмаатай ярилцлаа.

-“Cosmetic festival 2012” фестивалийг зохион байгуулах болсон шалтгаан нь юу вэ ?

-Манай “Монос косметик”-ийн хувьд 2012 он нэлээд онцлогтой жил болж байна. “Биоген” гэх брэнд бүтээгдэхүүн маань таван жил, “Биомон” бүтээгдэхүүн маань 20 жилийнхээ ойтой золгож байна. Тиймээс бид Биоген бүтээгдэхүүнийхээ таван жилийн ойд зориулаад хүлээн авалт хийж байсан. Харин одоо Биомон 20 жилийнхээ ойд зориулаад “Cosmetic festival”-ийг Монголдоо анх удаа зохион байгуулж байна. 

-“Cosmetic festival 2012”-ын гол зорилго юу вэ?

-Уг фесвивальд импортын болон үндэсний үйлдвэрийн гоо сайхны бүтээгдэхүүнүүд хамтран оролцож байна. Энэ утгаараа нэгдүгээрт томоохон PR-ын зорилготой. Хоёрдугаарт Монголын гоо сайхны зах зээлд шударга өрсөлдөөнийг бий болгоход оршиж байгаа гэх мэт нэлээн олон томоохон зорилтуудыг манай фестиваль агуулж байгаа. Ер нь сүүлийн жилүүдэд Монголын томоохон гоо сайхны бүтээгдэхүүний нэр хүнд болоод үнэ цэнэ унасан талтай. Үүнд Хятад, Солонгосоос маш их хуурамч бүтээгдэхүүн ганзгаар орж ирсэн явдал нөлөөлдөг. Тиймээс “Cosmetic festival 2012”-д нэгдэж байгаа компаниуд энэ зүйлийн эсрэг нэгдэж чадсан нь фестивалийн гол зорилго болж байгаа.  

-Хорин жил гэдэг богино хугацаа биш. Энэ хугацаанд Монголын бүсгүйчүүдийн итгэлийг алдахгүй үйл ажиллагаа явуулсан Биомон бүтээгдэхүүнийхээ талаар илүү дэлгэрэнгүй танилцуулбал?

-Манай Биомон бүтээгдэхүүн анх 1993 онд судалгаа шинжилгээний ажил дээр үндэслэгдэж, 1995 онд зах зээл дээр нэвтэрч байсан түүхтэй. 2005 онд хоёрдугаар шинэчлэлт буюу сав баглаа боодлын шинэчлэлтээ хийж байсан. Харин 2010-2012 оны хооронд технологийн болоод сав баглаа боодлын шинэчлэл, нэр төрлийн олшруулалт гээд олон шинэчлэлтүүдийг хийсэн. Энэхүү бүтээгдэхүүн маань манай бүсгүйчүүдийн итгэлийг хорин жилийн турш алдаагүй учраас өнөөдөр энэ хугацааг туулж брэнд бүтээгдэхүүн болж чадсан гэдэгт бид итгэлтэй байдаг. Хэрэглэгчид маань ч үүнийг хэлдэг. Биомон бүтээгдэхүүн маань гүүний саамтай, барагшуунтай гэсэн хоёр нэр төрөлтэй. Байгалийн цэвэр органик хандаар хандлагдсан. Барагшуун бол олон жилийн турш хадны завсар хадгалагдсан эрдсийн бөөгнөрөл болсон ургамал. Ийм ургамлыг хандлаад энэ бүтээгдэхүүндээ оруулдаг учраас цэвэр ургамлын талдаа бүтээгдэхүүн болдог. Нялх хүүхдийн арьс хамгийн булбарай байдаг нь эхийн сүүгээ хөхөж байдагт оршдог. Тэгэхээр манай гүүний саамтай Биомоны иж бүрдлээс эхийн сүүнээс авч болох амин дэмийг авах боломжтой.  

-Мэдээж дээрх бүтээгдэхүүнүүдийг арьсныхаа онцлогоос хамаарч хэрэглэгчид сонгох байх л даа?

- Эдгээр бүтээгдэхүүнүүд маань нэгдүгээрт хэрэглэгчдийн арьсны төрлөөр, хоёрдугаарт органик хандаараа ялгагдаж байдаг. Тухайлбал манай барагшуунтай бүтээгдэхүүнүүдийг энгийн болон холимог арьстай бүсгүйчүүд түлхүү хэрэглэвэл  тохиромжтой. Харин гүүний саамтай бүтээгдэхүүнүүд маань хуурай болон хэт хуурай арьстай бүсгүйчүүдэд тохирдог. Ер нь барагшуун бол арьсыг эрдэс бодисоор, гүүний саам нь уургаар хангаж өгч байдаг. 

-Ер нь “Монос” компани яг хэдэн нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг вэ?

-Манайх өнөөдрийн байдлаар фестивальдаа зориулаад Биодерм, Биомакс гэх шинэ бүтээгдэхүүнүүдийг гаргасан. Мөн Халгайн хандтай шампунийг үйлдвэрлэлээ. Мөн багачууддаа зориулан шингэн тосыг гаргасан. Биомакс бол Монголын анхны эрчүүдэд зориулсан гоо сайхны бүтээгдэхүүн. Энэхүү шинэ брэнд маань эрчүүдийн шинэ хэмнэлийг бий болгох зорилготой. Фестивалиас хойш манай бүх нэрийн дэлгүүрүүдээр худалдаалагдах болно.

-Энэхүү эрчүүдэд зориулсан брэнд бүтээгдэхүүний нүүр царай хэн байх бол?

-Эрэгтэй нүүр царайгаараа бид “X ТҮЦ”-ийн Тэмүүжинг сонгон хамтарч ажиллаж байгаа. Ер  нь Нарансолонго, Тэмка  хоёр бол манай “Монос” косметикийн нүүр царай болж явж байдаг.    

-“Монос косметик”-ийн үнэнч хэрэглэгчид танай дараагийн шинэ бүтээгдэхүүнийг хэдэн насныханд зориулсан ямар бүтээгдэхүүн байх бол гэж сонирхож суугаа байх л даа?

- Мэдээж дараа дараагийн шинэ, шинэ брэндүүдийг гаргаж ирэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Тухайн үед нь мэдээллүүдийг хийх болно.

Ярилцсан: А.Алтантуяа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top