С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн нөхрийнхөө хамт баривчлагдаж хэлмэгдсэн гэх И.Даваагийн гомдлыг дахин шалгаж эхэлжээ. Тэрбээр энэ хэрэгт сэжиглэгдэн Ганц худагт хоёр жил шахам хоригдсон. Гэсэн ч тэр С.Зориг агсныг хөнөөгөөгүй гэдэг нь тогтоогдсон тул хулгайн гэмт хэрэгт холбогдуулан зургаан сар баривчлах ял оногдуулсан гэдэг. Иймээс И.Даваа хулгайн хэргээр зургаан сар, хүн амины хэргээр гүтгэгдэж 323 хоног хоригдсоны хохирол гаргуулахаар шүүхэд хандсан боловч Баянзүрх дүүргийн шүүх хэрэгсэхгүй болгожээ. Шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэн иргэн И.Даваа дахин гомдол гаргаснаар хохирол барагдуулах тухай хэргийг сэргээн шалгаж эхэлсэн байна.
Эх сурвалж. Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )