Таван толгойн нүүрсний аманд хоёр хүн амиа алдлаа

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 19

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших жижиг Таван толгойн нүүрсний уурхайн аманд хоёр хүн унаж, амь насаа алджээ. Өнгөрсөн ням гарагт болсон энэ ослын талаар аймгийн ОБХ-ийн дарга Г.Буянтогтохоос тодруулахад, “Уурхайн дөрөвдүгээр цооногоос дээж авах гэж байсан мотоцикльтой хоёр иргэн усанд унаж амь насаа алдсан. Тус цооногийн амны өргөн нь 10х50, гүн нь 4-5 метр. Талийгаачид 1973, 1978 онд төрсөн залуус байсан. Манай хэлтэс дуудлага аваад өнөө өглөө 9:30 цагт ослын газар очсон. Талийгаач А-гийн цогцос усан дээр хөвж байсан бол Х-гийнх цооногийн гүнд байсан” гэсэн юм. Аврагчид талийгаач Х-гийн цогцсыг өчигдөр 14 цагийн үед гаргаж, орон нутгийн цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top