Бөмбөгөрийн дэргэд барьсан “САПУ” худалдааны төв шатаж, Алтан болон иргэд хохирол хүлээснээс хойш олон жил өнгөрчээ. Өнгөрсөн хугацаанд “Алтжин” групп хохирогчдын төлбөрийг бүрэн барагдуулсан гэдэг боловч хохирлоо авч чадаагүй иргэдийн гомдол гарсаар байгаа. Харин Г.Алтан шатсан худалдааныхаа төвийн суурин дээр дахин хоёр давхар худалдааны төвийн барилга бариад дуусах шатандаа орж байна. Энэ барилгаас лангуу олж авах гэсэн иргэдийн дунд дайн болж байна гэхэд хэтрүүлэг болохгүй. Харин Г.Алтан захирал шинэ баригдаж буй худалдааны төвийнхөө лангууг шатсан “САПУ” төвд талбай түрээсэлж байсан иргэдэд худалдаж, түрээслүүлэхгүй байхыг албатууддаа лүндэн болгожээ. Шинэ худалдааны төвийн нэг квадрат метр талбайн үнэ 1200 ам.доллар юм байна.
Д.Билгүүн. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )