“Найман шарга” валютын захад ам.долларын авах ханш 1388 төгрөг болж, сүүлийн хоёр сарын дээд түвшинд хүрлээ. Валютын ченжүүдийн хэлж буйгаар ам.долларын ханш сүүлийн хоёр долоо хоног тасралтгүй өсөж байгаа гэнэ. Өнгөрсөн долоодугаар сарын 4-нд эл валютын төгрөгтэй харьцах ханш 1339 төгрөгтэй дүйж байсан юм. Улмаар евро, фунт, иенийн ханш өнгөрсөн долоо хоногт дунджаар 1.2 хувиар өссөн байна.
Ханшийн өсөлт улирлын чанартай байж магадгүй хэмээн зарим эдийн засагч хэлсэн. Ойрын өдрүүдэд банк хоорондын мөнгөний захын хүү савлагаатай байсан нь арилжааны банкуудын валютын нөөц багассантай холбоотой байж магадгүй. Монголбанк валютын дуудлага худалдаа тогтмол явуулж буй. Хамгийн сүүлд өнгөрсөн сарын 30-нд арилжааны банкууд 39 сая ам.доллар худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 30 сая ам.доллар худалдсан байна.
А.Алт
Сэтгэгдэл ( 0 )