Их хэмжээний мод бэлтгэснийг илрүүлэв

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 19

Дархан-Уул аймгийн Сайхан сумын Номгоны гуравдугаар багийн Хавцал хэмээх газарт аймгийн БОАЖГ, МХГ цагдаагийн газрын мэргэжилтнүүд Улаанбаатар хотын “Барс” захын ченж Улаанаа гэх этгээдийн бэлтгэж хадгалуулсан нийт 2183 ширхэг буюу 67.51 шоо метр нойтон хус, улиангар, хар модыг эрхийн бичиггүйгээр бэлтгэн хадгалж байсныг шалгалтаар илрүүлсэн байна. Нийтдээ 941 ширхэг хус, 1080 ширхэг улиангар, 81 ширхэг хар мод хулгайгаар ачиж явахад нь хураажээ. Их хэмжээний мод бэлтгээд Хавцал хэмээх газрын чулуун байшингийн хашаанд хадгалж байжээ. Энэ хэргийн эзэн холбогдогчийг тогтоохоор аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчид ажиллаж байна.

Д.Сэндэр Zindaa.mn


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top