Ариунааг зогсоохоос өнгөрлөө

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 19

Дуучин Ариунаа илтгэгч болохоор бүр шийдчихэж. Хоолойных нь цараа яагаа ч үгүй гавьяатыг уран тод ярих гэж нүдээ эргэлдүүлэхээс цаашгүй байгаад фэнүүд ихэд санаа зовниж буй. Гэвч угийн шартай тэрээр “Монгол хатан ухаан” нэртэй лекцээ хаа сайгүй айлдаж явна. Сурагчид, сүлжээнийхэн, урлагийнхан, оюутнууд гээд хэнийг ч голохгүй лекцлэх аж. Монголын түүхэн хатдын тухай гайгүй мэдээлэл цуглуулсан Ариунаа "уран илтгэл"-ийн төслөө хэрэгжүүлж дууссаны дараа кино хийнэ хэмээн мэдэгджээ. Гандан бууршгүй энэ хүнийг одоо юу ч зогсоохоос өнгөрчээ. Хоолой нь сайхнаараа байвал бусад нь ч дүүрчээ.

Б.Сараа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top