АНУ-ын Сангийн яамнаас мэдээлж буйгаар өнгөрөгч Баасан гаригт АНУ-ын өр түүхэнд анх удаа 16 их наядаас давсан үзүүлэлттэй болсон байна. Улсын өрийн хэмжээ ганц өдрийн дотор 25 тэрбум доллараар нэмэгдэн 16,015 триллион болсон аж.
Өнгөрсөн жил улсын өрийн асуудлаар ардчилагчид ба бүгд найрамдахчуудын хооронд ширүүн хэлэлцээр маргаан явагдан Засгийн газраа огцруулах дөхөж байсан билээ.
Бүгд найрамдахчууд энэхүү өрийн түвшний өсөлтийг ардчилагчдын эсрэг ашиглах хэрэгсэл болгож байна. “Барак Обамагийн зөрчиж буй амлалтуудаас хамгийн муу нь энэ зүйл боллоо” хэмээн сонгуульд Митт Ромнитой хамт дэд ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа Пол Райан мэдэгджээ. Түүний үзэж буйгаар, энэхүү их хэмжээний өр нь улс орны өнөөгийн болон ирээдүйн хөгжил дэвшилд аюул учруулж байна гэжээ.
АНУ-ын Сангийн сайд Тимоти Гайтнер нэг бус удаа өрийн талаар урьдчилан сануулж байсан ба хууль тогтоогчдыг өөр хоорондоо хэл амаа ололцохыг хүлээн нилээн хэдэн сар өрийн балансыг тогтоон барьж байсан аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )