Гурван улсын эдийн засгийн чуулга уулзалт болно

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 06

Эрээн хотод Хятад, Монгол, Оросын бизнес эдийн засгийн чуулга уулзалт зохион байгуулагдах гэж байна. Энэхүү уулзалтад гурван улсын худалдааны зөвлөх банкны 900 гаруй зочид төлөөлөгчид, 360 гаруй аж ахуйн нэгж байгууллага оролцох аж.  Чуулга уулзалтаар цаашид гурван улсын худалдааны боомтын үйл ажиллагааг шуурхай болгох, аялал жуулчлалыг бүх талаар хөгжүүлэх, уул уурхайн чиглэлээр амжилттай хамтран ажиллах, шинэ дэвшилтэт технологи харилцан нэвтрүүлэх зэрэг олон чухал асуудлыг харилцан шийдвэрлэх юм байна.  Уг эдийн засгийн чуулга уулзалтад бизнес эрхлэгчид оролцох боломжтой бөгөөд 2012 оны 9-р сарын 10-12-ны өдрүүдэд үргэлжлэх юм байна.

А.Алт

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top