Манай улсын макро эдийн засгийн тогтвортой байдал хангалтгүй байна

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 06

Нээлттэй нийгэм форумаас Дэлхийн өрсөлдөх чадварын индекст Монгол Улс ямар хэмжээнд байгаа талаар мэдээлжээ. Дэлхийн эдийн засгийн форумаас эрхлэн гаргадаг олон улсын өрсөлдөх чадварын индексийн жилийн тайланг өчигдөр дэлхий даяар танилцуулсан юм. Монгол Улс уг судалгаанд 2005 оноос хойш хамрагдсан байгаа аж.

Энэ оны судалгаагаар манай улс 144 орноос 3.9 оноогоор 93 дугаарт орсон байна. Дэлхийн өрсөлдөх чадварын индекс нь 12 тулгуур үзүүлэлтэд үндэслэн уг судалгааг явуулдаг байна.

Тухайлбал, дэд бүтэц, макро эдийн засгийн орчин, эрүүл мэнд ба суурь боловсрол, бараа бүтээгдэхүүний зах зээлийн үр ашигтай байдал зэрэг үзүүлэлтүүд ордог аж. Манай улсын хувьд макро эдийн засгийн тогтвортой байдал хангалтгүй байгаа дүн гарчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top