Монгол Улс эдийн засгийн өрсөлдөх чадвараараа 93-т жагсчээ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 07

 Дэлхийн эдийн засгийн форумын эрхлэн гаргадаг Өрсөлдөх чадварын индекс энэ жилийнхээ тайланг 9 дүгээр сарын 5-нд дэлхий даяар танилцууллаа. Манай улс уг судалгаанд 2005 оноос эхлэн хамрагдсан бөгөөд 2012-2013 оны тайлан судалгаагаар Монгол улс 3.9 оноогоор 144 орноос 93-р байрт орсон нь өнгөрсөн оны 142 орноос 96-р байрт орсон үзүүлэлтээ сайжруулсан мэт харагдавч өмнөх онд авч байсан ерөнхий оноогоо ахиулж чадаагүй байна.

Өрсөлдөх чадварын энэхүү индекс нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зэрэглэл бөгөөд Монгол Улсын өрсөлдөх чадварыг ижил төстэй улс орнуудтай харьцуулах боломж олгохын зэрэгцээ тухайн улсын өрсөлдөх чадварын өсөлт, бууралт, тогтмол байдлын талаарх мэдээллийг өгдөг. Мөн зэрэглэлд хамрагдсан улс өрсөлдөх чадварын зэрэглэлээ тодорхойлох, өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлсийг сайжруулах, шинэчлэх боломжийг олгодог байна.

ДӨЧИ нь өрсөлдөх чадварыг тодорхойлох 12 тулгуур үзүүлэлтэд үндэслэдэг бөгөөд дэлхийн эргэн тойронд хөгжлийн бүхий л үе шатанд явж байгаа орнуудын өрсөлдөх чадварын өргөн хүрээтэй дүр зургийг гаргаж өгдөг. Эдгээр тулгуур үзүүлэлтүүд нь: Институцийн тогтолцоо, Дэд бүтэц, Макро эдийн засгийн орчин, Эрүүл мэнд ба суурь боловсрол, Дээд боловсрол ба мэргэжлийн сургалт, Бараа, бүтээгдэхүүний  зах зээлийн үр ашигтай байдал, Хөдөлмөрийн зах зээлийн үр ашигтай байдал, Санхүүгийн зах зээлийн боловсронгуй байдал, Технологийн бэлэн байдал, Зах зээлийн хэмжээ, Бизнесийн боловсронгуй байдал, Инноваци  зэрэг ордог байна.

Судалгаанд хамрагдсанаас хойшхи хугацаанд ДӨЧИ-д эзэлсэн Монгол Улсын зэрэглэл  


А.Алт

 

























































































































 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top