“Номин талст” хамтлагийн залуучууд тус тусдаа карьер хөөсөөр багагүй хугацаа өнгөрчээ. Бусдыгаа бодоход бизнес хөөж, энд тэнд халтуур хийхгүй ч А.Хаянхирваа чинээлэг нэгэн. Учир нь хамгийн өртөг өндөртэй спорт болох гольфоор хичээллээд олон жилийг өнгөрүүлж байна. Монголын хахир өвөл эхлэнгүүт гольф тоглохын тулд Сингапур, Бээжин, Малайзын ногоон талбайг зорьдог болохоор бэнчинтэй юмаа гэж дүгнэхээс аргагүй. Гольфын спортоос гадна тэрээр чөлөөт бөхөд дуртай бололтой. Монголын чөлөөт бөхийн холбоонд олимпийн медальтнууд болох Х.Баянмөнх, З.Ойдов, Ч.Дамдиншарав нартай мөр зэрэгцэн дэд ерөнхийлөгчийн албан тушаалд томилогджээ.
Эх сурвалж: Ардчилал
Сэтгэгдэл ( 0 )