Зүүн азийн ХАА-н байгууллагуудын уулзалт болно

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 10

Зүүн Азийн ХАА-н байгууллагуудын дээд хэмжээний 22 дахь удаагийн уулзалт өнөөдрөөс энэ сарын  12-ныг хүртэл Гадаад харилцааны яаманд болно. Уулзалтад гишүүн 5 орны 14 төлөөлөгч, Монгол дахь хоршооллын байгууллагыг төлөөлж  5 төлөөлөгч, ажиглагч нийт 50 гаруй  хүн оролцох аж. Хурлаар ирэх 10 жилд "Азид тулгарах сорилтууд” сэдэв дор хэлэлцүүлэг өрнүүлнэ. Тодруулбал, Азийн улс орнуудад ирэх 10 жилийн хугацаанд  хоршооллын хөгжилд тулгарч болох сорилтуудыг тодорхойлохын зэрэгцээ даван туулах арга замыг хэлэлцэн батлах юм. Түүнчлэн зөвлөлийн гишүүн байгууллагуудын хамтарсан тунхаг бичиг гаргах ажээ.

Зүүн Азийн ХАА-н байгууллагуудын зөвлөл анх 1989 онд Солонгос, Япон зэрэг орны ХАА-н хоршоодын Төв холбоодын санаачилгаар үүсгэн байгуулагдсан олон улсын зөвлөл бөгөөд манай холбоо 1997 онд тус байгууллагын 4 дэх гишүүн болон элссэн юм байна. Өдгөө Япон, Солонгос, Тайван, Монгол, Энэтхэг зэрэг орнуудын ХАА-н хоршоод нэгдээд буй.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top