Нийгэм, эдийн засгийн статистик мэдээлэл танилцуулна

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 10

Өнөөдөр Үндэсний статистикийн хорооноо11 цагаас өөрийн байрандаа сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл өгөхөөр хэвлэлийн бага хурал зарлажээ. Тодруулбал,  Монгол улсын нийгэм, эдийн засгийн байдлын энэ оны наймдугаар сарын статистик мэдээллийг танилцуулах аж.  Эхний таван сарын байдлаар хэрэглээний үнийн улсын индекс өмнөх сараас 1.0 хувь, оны эхнээс 9.2 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 15.4 хувиар өссөн байсан юм. Түүнчлэн, мөнгөний нийлүүлэлт энэ оны тавдугаар сарын эцсээр 6729.6 тэрбум төгрөг  болж, өмнөх сарынхаас 366.7 тэрбум төгрөг  буюу 5.8 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 1300.7 тэрбум төгрөг  буюу 24.0 хувиар өссөн байна.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top