Энэ жил 490 мянгаас доошгүй тонн үр тариа авахаар тооцоолжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 10

Энэ жил манай улс 490 мянгаас доошгүй тонн үр тариа, 200 мянган тонн төмс, 110 мянган тонн хүнсний ногоо хураан авахаар тооцоолжээ. Энэ зун хур бороо элбэг байсан учир ургацын  болц удааширч, ургац хураалт ч хойшилсон. Улсын хэмжээнд ургац хураалтын явц ямар байгааг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнынхнаас тодруулахад “Өнөөдрөөс ургац хураалт жигдэрчих байх. Үр тариа аарцан болцноосоо одоо л гарч байна. Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ангилан хадалт эхэлсэн. Харин Ховд, Дорнод, Говь-Алтай аймагт шууд хураалт эхлээд байна. Төмс, хүнсний ногооных ерөнхийдөө жигдэрсэн. Одоогоор ургац хураалтад хүндрэлтэй зүйл алга” гэв.

Манай улс дотоодынхоо улаанбуудайн хэрэгцээг бүрэн хангаад зогсохгүй цаашид багахан хэмжээний буудай экспортлох боломж бүрдээд байгаа билээ. Харин төмс, хүнсний ногооны дотоодын хэрэгцээний 60-70 хувийг хангаж байгаа аж.

А.Алт

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top