Төмөр замын орлого өсчээ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 10

Төмөр замын тээврээр энэ оны эхний найман сард 13 сая 256.2 мянган тонн ачаа тээж, давхардсан тоогоор хоёр сая 733.1 мянган зорчигч зорчжээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа нэг сая 485.9 мянган тонн буюу 12.6 хувь, зорчигчдын тоо 163 мянган хүн буюу 6.3 хувиар өссөн үзүүлэлт аж. Тээсэн ачаа, зорчигчдын тоо өссөнөөс төмөр замын тээврийн салбарын орлого энэ оны эхний найман сард 278.9 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 24.8 тэрбум төгрөгөөр буюу 9.7 хувиар өссөн байна.
           
Агаарын тээврээр энэ оны эхний найман сард 2689.3 тонн ачаа тээж, давхардсан тоогоор 521.4 мянган зорчигч зорчсон аж. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 1063.2 тонн буюу 65.4 хувь, зорчигчдын тоо 142.5 мянган хүн буюу 37.6 хувиар өсчээ. Тээсэн ачаа, зорчигчдын тоо өссөнөөр агаарын тээврийн салбарын орлого 2012 оны эхний найман сард 126.1 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 17 тэрбумаар буюу 15.6 хувиар нэмэгдэв.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top