Польшийн Худалдааны танхимын ерөнхийлөгчийн зөвлөх Станислав Погорило энэ сарын 13-17-нд Монголд албан ёсны айлчлал хийнэ. Түүнийг дагалдан Польшийн малын эм үйлдвэрлэгч “Biowet-Drwalew”, машин тоног төхөөрөмж, эд анги үйлдвэрлэгч “Autohit”, барилгын ган бүтээгдэхүүн нийлүүлэгч “Gazstal S.A”, тээвэр зуучийн үйлчилгээ эрхлэгч “TSL Silesia”, резинэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Stomil Wolbrom S.A” зэрэг компанийн төлөөлөл ирэх юм.
Эдгээр компани нь Монголын бизнес эрхлэгчидтэй холбоо тогтоон хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Манай улсын бизнесийн төлөөлөлтэй энэ сарын 17-ны өдрийн 10.00 цагт МҮХАҮТ-д уулзалт хийхээр товлосон аж.
Х.Даваа
Сэтгэгдэл ( 0 )