“Үндэсний статистикийн хороо”-ноос Монгол улсын нийгэм, эдийн засгийн байдлын энэ оны эхний найман сарын статистик мэдээллийг танилцуулсан. Тухайлбал өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 2012 оны эхний 8 сард вирүст гепатитаар өвчлөгчдийн тоо 2236 хүн буюу 32.8 хувь, салхин цэцгээр 718 хүн буюу 28.1 хувь, цусан суулгаар 238 хүн буюу 15.5 хувь, сүрьеэгээр 67 хүн буюу 2.2 хувь, гонококкт халдвараар өвчлөгчдийн тоо 7 хүн буюу 0.2 хувиар буурсан хэдий ч энэ оны эхний 8 сард халдварт өвчнөөр өвчлөгчдийн нийт тоо 29762 хүнд хүрч, 3675 хүн буюу 14.1 хувиар нэмэгдсэн нь гахайн хавдраар өвчлөгчдийн тоо 6872 хүн буюу 9.3 дахин, тэмбүүгээр өвчлөгчдийн тоо 144 хүн буюу 5.1 хувиар өсчээ.
А.Алт
Сэтгэгдэл ( 0 )