17.6 мянган тонн төмс хураалаа

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 11

Улсын хэмжээнд энэ оны 9 дүгээр сарын 1-ний байдлаар 17.6 мянган тн төмс, 15.4 мянган тн хүнсний ногоо хурааж, 332.2 мянган тн өвс хадлан, 4.6 мянган тн гар тэжээл бэлтгэжээ.  Энэ нь  өмнөх оны мөн үеийнхээс төмс 687.0 тн буюу 4.1  хувиар өсч, хүнсний ногоо 4.1 мянган тн буюу 20.9 хувь, өвс хадлан 100.3 мянган тн буюу 23 2 хувь, гар тэжээл 4.7 мянган тн буюу 50.7 хувиар буурсан байна. Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл 2005 оны зэрэгцүүлэх үнээр 2012 оны эхний 8 сард 1380.6  тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 100.2 тэрбум төг буюу 7.8 хувиар өсчээ.  Энэхүү өсөлтөд 35 хувийн агуулгад шилжүүлснээр зэсийн баяжмал, молибдений баяжмал, металл агуулгаараа, цайрын баяжмал, төмрийн хүдэр, газрын тос зэрэг уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл болон  боловсруулах аж үйлдвэрийн салбарын үндсэн нэр төрлийн бүтээгдэхүүн нөлөөлжээ.

А.Алт

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top