Дэлхий дахинд “Hublot” нэрээрээ алдаршсан “Hublot”-ын гайхамшигт бугуйн цагуудыг монголчууд эх орноосоо брэндийнх нь дэлгүүрээс худалдан авах боломжтой боллоо.
Дэлхийн 48 оронд салбараа нээгээд байсан “Hublot”-ынхон өнөөдөр хамгийн отгон салбараа Улаанбаатар хот дахь “Сентрал таур”-ын хоёрдугаар давхарт нээсэн юм. Отгон салбараас та Швейцарь брэндийн дэлхийн оддын хэрэглэж байгаа ус үл нэвтрэх чанар, юунд ч зурагддаггүй, 4000 метрийн гүнд даралт даах чадвартай бугуйн цагийг та өөрийнхөө стиль имижид тохируулан худалдан авах боломжтой болж байна. Өөрөөр хэлбэл, та “Hublot” брэндийн автомат, механик хөдөлгүүртэй цаг сонгон хэрэглэхийн тулд заавал бусад орон руу зорчих шаардлагагүй болсон гэсэн үг. Тухайлбал, Big Bang зоригтой хүн бүрт таалагддаг шилдэг цаг гэж байгаа. Тус цагны амин зүрх нь сэндвич маягаар хийгдсэн 14 эд анги байдаг бөгөөд эдгээр нь Hublot Classic-тай харьцуулбал 11 эд ангиар илүү аж. Цагийг задалж үзэхэд 14 эд ангийг хэрхэн эвлүүлснийг харах боломжтой. Түүгээр ч зогсохгүй Classic Fusion, King Power, Masterprieces зэрэг загвараас сонгож болно. Мөн Tourbillon хөдөлгүүртэй, сапфир чулуун шигтгээтэй, алтан эх биетэй, матрын арьсан оосортой хослуулсан загварыг ч танд санал болгож байна. Өөрөөр хэлбэл, “Hublo”-г зөвхөн эрчүүд зүүдэггүй гэдгийг сануулъя.
Дээрх арга хэмжээний үеэр “Hublot”-компанийн маркетингийн хэлтсийн дарга Николя Куркуга:
“Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот, тэр дундаа нийслэлийнх нь төвийн төв болсон “Сентрал таур”-т бид салбараа нээсэндээ их баяртай байна. “Hublot”-гийн тухай бяцхан дурсамж сөхөхөд Монгол Улсад ардчиллын салхи сэвэлзэхээс 10 жилийн өмнө буюу 1980 онд түүх нь эхэлсэн юм. Учир нь 1976 онд Миланы цагчин Карло Крокко усан онгоцны иллюминаторын өвөрмөц хэлбэртэй цаг бүтээх санааг олж, улмаар “Хаана ч, хэзээ ч, усанд ч, хуурай газарт ч эзэнтэйгээ цаг ямагт байх цаг бүтээнэ” гэсэн зорилгодоо хүрсэн байна. Гэхдээ энэ нь мэдээж амар байсангүй. Дөрвөн жилийн турш тасралтгүй туршилт хийсний дүнд “Hublot” брэндийн анхны арилжааны загварыг бүтээсэн түүхтэй. Hublot Classic хэмээн нэрлэсэн уг цаг нь өвөрмөц иллюминаторын хэлбэртэй төдийгүй алтан эх биеийг нь байгалийн резинэн /модноос гаргасан бүтээгдэхүүн/ оосортой хослуулснаараа үнэхээр содон байсан. Үүнээс гадна уг загвар нь хамгийн сүүлийн үеийн Кронограф хөдөлгүүрээс бүрдсэнээрээ онцлогтой. Эл загвар бүтээгдсэнээрээ “Hublot” тэр даруйдаа Швейцарь дээд зэрэглэлийн сонгодог цагны шатанд үсрэн гарч, эхний жилдээ ноён Крокко 5000 цаг борлуулсан бол тавхан жил өнгөрөхөд борлуулалт нь 50 мянгад хүрсэн. Гэхдээ бид аль болох чанартай бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ хүргэхийг зорьдог“ гэдгээ тодотгосон юм.
Испанийн хаан Хуан Карлос, Грекийн хаан Константин нарын сонголт болж гараагаа эхэлсэн “Hublot”ын үнэнч хэрэглэгчдэд “Formula One”-ын эзэн үүсгэн байгуулагч Берни Экклстоун, Олимпийн гүйлтийн аварга Усэйн Болт, их аварга Хакухо М.Даваажаргал, хөлбөмбөгийн аварга Диего Марадоно, “Real Madrid”-ын тоглогч Кристиано Рональдо, "Manchester United"-ын тоглогч Уейн Руни, Холливудын оддоос Жэт Ли, Силвестер Сталоун, Антонио Бандерес, Хайди Клум зэрэг нэр алдартнууд багтдаг байна.
Харин сэтгүүлчид дээрх мэдээлэлтэй холбогдуулан “Hublot” компанийн маркетингийн хэлтсийн дарга Николя Куркугагаас “Хакухо М.Даваажаргал танай салбар дэлгүүрийн нээлтэд оролцохоор Улаанбаатар хотноо хүрэлцэн ирнэ гэсэн яриа байсан. Гэвч нээлтэд оролцсонгүй, үнэхээр та бүхэн урилга өгөөд байсан уу” гэсэн асуултыг тавьсан юм. Ноён Курука “Хакухо бол манай брэндийн найз нь. Манай цагийг худалдан авснаар бидний хамтын ажиллагаа эхэлсэн. Монголд салбар дэлгүүрээ нээх гэж байгаа тухайгаа бид хакухо М.Даваажаргалд хэлж, салбарын нээлтэд оролцохыг хүссэн. Гэхдээ Японд одоо ид сумогийн барилдаан болж байгаа учраас оролцох боломжгүй байгаагаа их харамсаж хэлсэн. Хэдийгээр бид Монголд салбар дэлгүүрээ нээх үеэр хакухо М.Даваажаргалыг оролцуулж чадаагүй ч гэлээ тун удахгүй түүнтэй хамтдаа бид монголчууддаа брэнд бүтээгдэхүүнээ дахин танилцуулах таатай боломж гарна” хэмээн найдаж байна гэсэн юм.
Эрхэм уншигч та дэлхийн брэнд нэр хүндийн баталгаа болсон “Hublot” брэндийн цагийг Монголоосоо худалдан авах боломжтой болсныг дахин сануулъя.
Сэтгэгдэл ( 4 )
ЗӨВ ШҮҮ =D>
Holboo barih utasaa vldeenv
Odoo baihgui boltson bizdee bgaamuu
Hna bdag ym be tsag awii