Сүүлийн үед олон хүний амийг авч одоод байгаа Налайхын уурхайд бас нэгэн осол гарч нэг хүн амиа алджээ. Өчигдөр өглөө 09.00 цагийн үед Налайх дүүргийн гуравдугаар хороонд байрладаг иргэн Б.Нэргүйгийн уурхайд осол гарсан байна. 25 настай Э уурхайд агаартай байгаа эсэхийг шалгалгүй шууд орсны улмаас агааргүйдэж эмнэлгийн тусламж авч чадалгүй газар дээрээ нас барсан ажээ. Талийгаач Э агааргүй орчинд хэрэглэх зориулалтын баггүй байснаас уг осол гарах болжээ. Хэргийг дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Б.Идэр Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )