Морьтой жагсагчид есөн гэр барилаа

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 19


Өнөөдөр Сүхбаатарын талбайд “Гал Үндэстэн” холбоо болон “Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн” хамтран морин тэргэн дээр монгол гэрээ ачин өглөө 09.30 минутанд орж ирсэн. Албан ёсоор гэр барих зөвшөөрөл аваагүй ч Хөдөлгөөнийхөн төв талбайд есөн гэр барьж, ард түмнээс авах санал асуулга, хэлэлцүүлгээ эхлүүлээд байна. “Онги гол” хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаяр “Бид гэрүүдээ бариад хэлэлцүүлгээ үргэлжлүүлнэ. Улсын их хурал, Засгийн газрыг огцруулах, ээлжит бус сонгууль явуулах эсэх асуудлаар ард түмнээс санал асуулга авах болно. Удахгүй УИХ, Засгийн газарт огцрох шаардлага хүргүүлнэ” гэлээ.

Б.Идэр Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top