Сүүлийн үед ам.долларын ханш нэлээд чангарч байгаа. Өчигдрийн байдлаар “Найман шарга” валютын зах дээр ченжүүд нэг ам.долларыг 1400 төгрөгөөр авч, 1405 төгрөгөөр зарж байв. Ам.долларын ханшийн өсөлтийг дагаад юанийн ханш мөн чангарчээ. Ченжүүд яг долоо хоногийн өмнө нэг ам.долларыг 1395 төгрөгөөр авч, 1397 төгрөгөөр худалдаж байв. Ханш долоо хоногийн дотор бараг 10 төгрөгөөр чангарчээ. Долларын ханш иймэрхүү байсан бол урд хөршийн юанийн ханш авах нь 221, зарах нь 222 төгрөг байлаа. “Ам.долларын ханш өсөхөөр юанийнх дагаад чангардаг” гэдгийг ченжүүд хэлж байв. Харин ам.доллар чангарч байгаагийн шалтгаанийг ченжүүд тайлбарласангүй. Монголбанкнаас ханш харьцангуй тогтвортой байгаа гэдгийг хэлж буй. Гэтэл бодит байдал тэдний тайлбараас ялгаатай байгаа юм.
Чимээгүйхэн өсч байгаа ам.долларын ханш нь инфляци хөөрөгдөх нөхцөлийг бүрдүүлэх хүчин зүйл болдог. Манай улс импортын хэрэглээтэй учраас гадаад валютын ханш чангарх нь үнийн өсөлтөд зайлшгүй нөлөөлдөг. Тухайлбал, импортоор авдаг бараа, бүтээгдэхүүний үнэ өснө гэсэн үг. Энэ жишгээр одоогоос ердөө найман сарын өмнө нефть импортлогчид ам.долларын ханш өссөн нэрээр бензин, шатахууны үнийг өдөрт 260-300 төгрөгөөр нэмж байсан. Тэр үед ам.долларын ханш 1480 төгрөгт хүрч байсан. Одоо ч бас тэр тоо руу ойртсоор аль хэдийнэ 1400 төгрөгийг даваад байна.
Сэтгэгдэл ( 0 )