Автобус хогийн савтай болов

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 19

Автобусанд хогийн сав тавих онцын шаардлага байхгүй гэлтэй. Гэвч цаг үе, нийгэм маань шаардаж байна. Манай зорчигчид автобусанд суугаад хэдэн буудал явахдаа мөнгө хураагчийн өгсөн тасалбараас эхлээд зажилсан бохь, ундааны сав, зайрмагны иш гээд багагүй “хог тариад” буудаг нь үнэн. Автобусан доторх элдэв хог, цаас нь жолооч, кондукторын “асуудал” биш, харин зорчигч иргэдийн маань “соёлын илэрхийлэл” мөн билээ. Иймээс “хог тариад” байдаг зорчигчдодоо зориулж, иргэддээ цэвэрхэн автобусаар үйлчлэх зорилгоор хогийн савны асуудлыг шийдэж эхэллээ. Автобус компаниуд эхнээсээ санаачилга гарган “хог хаягдлын менежмент”-ийг бодит ажил болгосныг зорчигчдын зарим нь анзаарсан байхаа. “Сутайн буянт” компанийн үйлчилдэг Өнөр хороолол, Хайлааст, Дэнжийн мянга, Ханын материал зэрэг чиглэлийн бүх автобуснууд, “Тэнүүн-Огоо” компанийн Улаанхуарангийн автобуснуудад хойд хаалганых нь дэргэд “Нийтийн тээвэр хоггүй орчин” гэсэн бичигтэй боловсон хэрэглээний төмөр савнуудыг байрлуулаад байгаа нь зорчигчдын талархлыг хүлээж байна. Цаашид автобусанд сууж явахдаа манайхан “үнэхээр хаях шаардлагатай” цаас хогоо зориулалтын саванд хийж хэвшвэл нийтийн тээврийн ариун цэвэрт ахиц гарна гэж тээвэрчид маань найдлага тавьж байна. Тийм ээ, манай зорчигчид чадна. “Зорчигчид дэмжинэ-Бид чадна” гэж нийтийн тээврийнхэн үйлчилгээгээ улам сайжруулахаар хичээж байна.

Эх сурвалж: Нийслэл таймс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top