”Ноёд” групп мэдэгдэл гаргажээ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 18
Мэдэгдэл

Монголын Өмгөөлөгчдийн Холбооны өмгөөлөгч Шинэн, Ганбаатар, Баасанбат нарт


2012 оны 9 дүгээр сар 18    

Хууль бус ажиллагаагаа таслан зогсоох тухай

“Ноёд” группын Ерөнхий захирал Г.Буяндорж болон Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн нэр бүхий албан тушаалтнуудыг БНХАУ-ын “Тайшин” ХХК-аас 1.2 сая ам доллар авсан тухай хэвлэлээр нийтэлсэн нь ор үндэсгүй, бусдын нэр хүнд болон бизнесийн үйл ажиллагаанд ноцтой хохирол учруулахуйц мэдээлэл тавигдсан байх тул та бүхнийг энэхүү бусармаг үйл ажиллагаагаа таслан зогсоохыг мэдэгдэж байна.

Монгол Улсын хууль болон монгол хүний эрх ашгийг дээдлэн хуулийн дагуу шударга ёс журмыг баримтлан өмгөөлөгчийн ёс  зүйг дээдлэн ажиллахыг шаардаж байна.

“Ноёд" группын хуулийн алба
Top