Zindaa.mn сайт Топ мэдээгээ нэмэгдүүлээ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 20

    Zindaa.mn сайт 3-р сарын 9-нд нээлтээ хийсэн цагаас хойш уншигч, хэрэглэгчийн тоо тогтмол өсч өнөөдрийн байдлаар Монгол улсын топ 500 сайтын 49-д, Монголын мэдээллийн сайтуудаасаа 8-р байрт жагсаад байна. Энэ хугацаанд бидэнд 300 гаруй захидал, санал хүсэлт ирсэн бөгөөд бид тодорхой түвшинд уншигчдадаа хариуг илгээсэн билээ. Хүсэлтэнд “Топ мэдээнийхээ тоог өсгөөч” гэсэн санал маш олон туссан байх тул бид программынхаа шинэчлэлийг гүйцэтгэж топ мэдээ буланд 12 мэдээ ордог байсныг 16 болгон нэмэгдүүллээ.
Бодитой, шударга мэдээллийн төлөө ажиллаж байгаа манай хамт олныг  дэмждэг, бидэнтэй үргэлж хамт байгаа хэрэглэгч, уншигч та бүхэндээ дахин талархал илэрхийлье. Бид та бүхнийхээ халуун итгэлийг алдалгүй, шуурхай байдлаа улам нэмэгдүүлэн ажиллах болно.
Zindaa.mn сайтын ерөнхий редактор Г.Оюун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top