Гадаадын иргэнтэй гэрлэхээр шийдсэн охид бvсгvйчvvдэд заавал ямар нэгэн шалтгаан байдаг. Нэгд мөнгө санхvv, хоёрт тансаг амьдрал, гуравт хайр дурлал. Тэд болж өгвөл франц, герман, америк, араб, грек эсвэл итали, ази эртэй гэрлэхийг хvсдэг. Америкаас илvvтэй Европ тивийн эрчvvд тэдний сонирхолыг ихэд татна. Тэгвэл та бvхний бага таньдаг бvр огт мэдэхгvй нэгэн эр тvvний ард байгаа орчин, гэр бvл болон уламжлал дэг жаягийг та хэзээ ч тийм ийм гэж тааварлахын аргагvй юм. Тэнд та өөрийн хvн болохын тулд олон зvйл тохиолдоно доо. Юу тэр вэ? Энэ талаар хэдэн зөвлөгөө өгье. Эдгээр нь амьдрал дээр байдаг л хувилбар, жишээ шvv!!!
Юутай ч та хоёр гэрлэхээр шийдсэн бол хамгийн эхлээд өөр өөрийн орны ёс уламжлалыг сайтар судалж улмаар хvлээн зөвшөөрөх хэрэгтэй. Гадаадын л иргэд болохоос харь гарагийн нэгэн биш тул vvнийг аль аль нь ойлгох биз. Нэгэнтээ л хайртай дуртай, халамжлана, ханилана гэсэн бол эцэг эхээр нь хэлvvлээд байлтгvй ёсыг дага. Усыг нь уувал… юу гэдэг билээ.
ШАШИН ШVТЛЭГ ӨӨР БАЙВАЛ ЯАХ ВЭ? Аль талынхаа уламжлалаар бэрээ гуйж дараа нь хримаа хийх болж байна? Энэ асуудал байгаа биз. Тvvнээс биш мөнгөтэй л бол бушуухан өвөрт нь орох гэж яарвал тэнэглэл болно доо. Харин ч цаадах харь нөхөр чинь энэ “шуналыг” чинь мэдвэл дараа нэгэн цагт гэрийн зарц болгохоо мэдэх байлгvй. Байдлыг хvлээ, тэвчээртэй байна шvv, бvсгvй минь.
За даа, тэр хvнээ дагаад явах гэж байгаа, тэгээд тэр нутагт нь очиж амьдрах гэж байгаа тул эцэг эх ч гэсэн vvнийг нь бодолцоод харийн иргэний заншлаар гэрлvvлэхийг хичээгээрэй. Охиныг чинь өмнөхөөсөө арай илvv хvндэлдэг бас хайрладаг болох байх.
ХЭЛ. Vvнгvйгээр та яг л загас болно гэсэн vг. Бvгдийг хараад сонсоод байгаа хэрнээ ярьдаггvй ээ… Ичгvvртэй бас аймшигтайяа. Энэ vед хэлгvй хvн маш эвгvй байдалд яваад орчихдог. өөрийн амьдрах газрынхаа талаар мэдээлэл авах, тvvнийгээ нөхөртэйгөө зөвшилцөх эсвэл очсон хойноо хэн нэгэнтэй санал солилцох хэрэг гарахаас авахуулаад танд тухайн орны хэл нэн хэрэгтэй болно. Иймээс хаанахын хэн гээчтэй гэрлэж тvvнийгээ дагаад явахаа урьдчилаад мэдсэн бол яаралтай хэлний дамжаанд сууж ядаж гал тогооны хэдэн өгvvлбэртэй болмоор доо. Эсвэл тухайн газартаа очоод “ханхvvдээ” хэлж байгаад хэлний мэдлэгээ дээшлvvлэх арга хэмжээ ав. Хэрэв цаадах чинь “сайн хvн” бол тэр дороо асуудлыг зохицуулна даа.
МӨНГӨ. Хэзээ нэгэн цагт гарч болох галыг унтраахын тулд танд ямар нэгэн нөөц байх хэрэгтэй. Үvнийг зөвхөн та л мэднэ шvv. Эцэг эх ч vvнд хамаагvй. Хэрвээ байдал эвгvйтээд та хоёр бvр салдаг дээрээ тулсан vед тэр хэзээ ч танд туслахгvй. Муу амлаж байгаа юм биш шvv, сануулж байгаа минь. Тэр газраас гэртээ “зугатаж” ирэхэд таниас өөр хэнч мэддэггvй тэр хэдэн бор юм чинь таны vнэнч туслагч болно гэдгийг санаарай. Тийм их албагvй л дээ. Зардал төдий л…
Бичиг баримт. Танд хамаатай гэх бvх баримт зөвхөн таны гарт байх ёстой. Төрсний гэрчилгээ, сургууль төгссөн диплом, сертификат гээд ер нь л таныг мөн гэдгийг нотлохтой холбоотой бvх “цааснууд”… Мөн гадаад руу зорихоосоо өмнө бvгдийг нь хуулбарлаад баталгаажуулаад авах хэрэгтэй. Нөхрийнхөө гэрт ирээд гадаад паспортын хамт өөртөө найдвартай хадгал. Ингэхдээ тэдгээрээ тухайн орных нь хэл дээр хөрвvvлээд элчин сайдын яамандаа очиж бvртгvvлж болно. Эсвэл нутгаасаа гарахдаа илгээмжээр явуулж ч болдог. Тэгсэн цагт та эх орныхоо хамгаалалтанд, хяналтанд давхар орлоо л гэсэн vг дээ. Янзтай арга байгаа биз. Гагцхvv цаадахдаа “сэжиг авахуулахгvй” найдвартай хийгээрэй.
ХVVХЭД. Анхны удаа гадагшаа нөгөөхөө даган явахдаа хvvхдvvдээ /эсвэл хvvхдээ/ эмээ, өвөө, төрсөн ах дvv гээд найдвартай “гаруудад” орхино шvv. Авч яваад хэрэггvй болов уу даа. Өөөө ч очиж vзээгvй газар луу хvvхдээ дагуулаад нисэх тэнэг биш биз дээ, та. Ингэж хэлсэнд “-Sorry!” Шинэ газарт очоод та хvvхдээ энд авчраад өсгөх орчин хэр байна, тийм бололцоогоор энэ нөхөр хангаж өгөх нь vv, сургууль цэцэрлэгийн асуудал гээд олон зvйлийг судлах хэрэгтэй шvv дээ. Хэсэг хугацаанд хvvхдээ орхиод явах хэцvv ч тэнд юу ч хvлээж байгаа юм билээ, “vмхий санаа” гаргана биз дээ та, эрх биш. Тэгээд тэндээ хvvхдээ хvлээн авах орчин нөхцөл, тав тухыг бэлтгэснийхээ дараа нөхөр хvvдvvдээ найзлуулах ажилдаа жинхэнэ орно доо.
ТVVНИЙ ХVРЭЭЛЭЛ. Таны гадаад нөхөрт тань мэдээж төрмөл ах дvvс, эцэг эх, тойрон хvрээлдэг найз нөхөд, хамаатан садан бvр хvvхэд ч байж болохыг vгvйсгэхгvй. Аягvй бол өмнөх эхнэр нь ч энгийн найз нөхөд болчихсон орж гарч гvйдэг байх даа. Тэгвэл тэр болгонтой нь хэл амаа ололцох, тэдэнд таатай сэтгэгдэл төрvvлэх, хvрээнд нь аажмаар орох зэрэг асуудал гарах нь мэдээж. Мэдээж энэ нь амаргvй зvйл л дээ. Гэвч нэгэнтээ л тэдний газар нутагт амьдрахаар та шийдсэн бол хvн бvртээ л тулж ажиллах шаардлага гарахыг анхаар. Эхнээсээ vvнд өндөр бэлтгэлтэй байгаарай.
АЖИЛ. Аль болох хурдан хугацаанд мэргэжлийнхээ дагуу ажил олохыг хичээ. vvнд нөгөө гайтай хэлнээс гадна бичиг баримт сургууль төгссөн нотолгоо гээд олон зvйл хэрэг болно. Мөн өмнөх ажлын газраасаа авсан тодорхойлолт байвал гадныхан их дуртай байдаг. Мэдээж мэргэжлийн ажил тэр болгон олдоод байхгvй л дээ. Тиймээс биржvvдээс ажлын зар, санал vзэж сонгоод уйгагvй хөөцөлд. vvнд нөхөр туслах л байх. Гэхдээ аль болох өөрөө ажлаа олсон нь дээр байдаг. Энэ нь эргээд таныг нөгөө хvрээллийнхэн vнэлэх, нөхөр тань таниар бахархах сэтгэгдлийг бий болгодог. Тvvнээс биш хvний гар хараад битгий суугаад бай даа. Алив гар даа, хайгаад vз.
ЭМЭГТЭЙЧVVДИЙГ ЭРХИЙГ ХАМГААЛАХ. Ялангуяа Европын орнуудад эмэгтэйчvvдийн эрх ашгийг хамгаалдаг маш олон тооны байгууллага байдаг. Тэгвэл тэдгээрийн хаяг болон утас, vйл ажиллагааных нь чиглэлийг судалж ингээд зогсохгvй харьцдаг болох хэрэгтэй. Тэд зөвлөгөө өгөх, хамгаалахдаа сайн шvv. Манайхан шиг л худлаа ярихгvй дээ. Германд л гэхэд бvр зөвлөгөө өгдөг, цагаадгаас ч илvv хамгаалдаг бас хvчирхийлэлд автсан бvсгvйчvvдийн “тvр хоргодох цайз” байдаг гэсэн. Гэхдээ эцэст нь хэлэхэд та хэзээ ч тэр цайзад очихгvй байгаасай. Та хэнд ч дарлуулж доромжлуулж бас хvvхэд тань хойд эцгийн гарын шvvс бvv болог гэсэн зvйлийг хэлэх байна. Бурхан та бvхэнд аз авчирна. Олон vндэстэний гэр бvл байсан ч танд ганцхан аз жаргал л хэрэгтэй шvv. Тvvнийг ерөөе!
Р.Слава
Сэтгэгдэл ( 0 )