Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагуудад тогтмол зохион байгуулдаг.
Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 14.9 сая ам.долларыг 1396-1401 төгрөгийн ханшаар худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк валютын дотоодын захын ам.долларын эрэлт, нийлүүлэлт тэнцвэртэй байна гэж үзээд энэ удаагийн арилжаанд оролцоогүй байна. Харин юанийн дуудлага худалдаагаар банкууд 93 сая юанийг, 221.70-222.31 төгрөгийн ханшаар худалдан авах санал ирүүлж, Монголбанк 222.0 төгрөгийн хаалтын ханшаар 82 сая юань худалдсан байна.
Х.Даваа
Сэтгэгдэл ( 0 )