Нийслэлд “Азийн хөгжлийн банк”-наас 200 сая ам.долларын зээл олгохоор болжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 21

Азийн хамгийн хурдацтай хөгжиж буй хотуудын нэг 1.2 сая хүн амтай Улаанбаатар хотын зам, тээврийн системийг сайжруулах шаардлагатай байгаа. Тэгвэл нийслэл Улаанбаатар хотын тээврийн үйлчилгээг сайжруулахад Азийн хөгжлийн банкнаас Монгол улсад 200 сая.долларын зээл олгохоор болсон талаар “KHL” сайтад мэдээлжээ.
Нийт 217.4 сая ам.долларын олон шатлалтай  зээлийг нийслэл хотын 7.7 км авто замыг сайжруулах, гүүрэн гарц барих болон 4 км-т троллейбусны дэд бүтэц байгуулах ажилд зарцуулах гэнэ. Харин зээлийн хоёр дахь хөрөнгө оруулалтыг автобусны гурван бааз байгуулах мөн троллейбусны 11.1 км дэд бүтэц, шугам сүлжээг сайжруулахад зарцуулах юм байна.

Зээлийн сүүлчийн хөрөнгө оруулалтыг  2020 оны сүүлчээр зам засвар болон троллейбусны дэд бүтцийн өргөтгөлд зарцуулах юм байна. 

Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top