Сэтгэцэд нөлөөлөх эм худалдсан “Монос”-ын захиралд эрүү үүсгэжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 20

 Сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийг хууль бусаар худалдаасаны улмаас “Монос” компанийн захиралд улсын мөрдөн байцаах газраас Эрүүгийн хуулийн 192.2 хэсэгт зааснаар эрүү үүсгэжээ. Мансууруулах үйлчилгээтэй морфин, фенобарбитал, седуксин, сибазоны шахмал зэрэг эм бэлдмэлийг нэг эмийн санд 50-100 ширхэгийг зарж байсныг сэжигтнээр татагдсан захирлын мэдүүлгээр  тогтоосон байна.  Эрүүгийн хуулийн 192.2 хэсэгт зааснаар “Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, борлуулсан” гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалт явуулж байгаа аж.

Б.Идэр.Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top