Ирэх өвөл 12 мянган тонн мах нөөцөлнө

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 24

Энэ өвөл нийслэлийн хэмжээнд 12 мянган тонн мах нөөцлөхөөр болжээ.  Нөөцийн мах бэлтгэх аж ахуйн нэгжүүдийг уралдаант сонгон шалгаруулалтаар тодруулахаас гадна төрийн бус байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагуудад хяналт тавих боломж олгоно гэж Ерөнхий менежер Ч.Бат өнөөдөр хэллээ. Нөөцийн махны талаар пүрэв гаригт болох НИТХ-аар дэлгэрэнгүй танилцуулах юм. Түүнчлэн холбогдох албаны хүмүүсийн хийсэн судалгаа тооллогоос үзэхэд 12 мянган тонн мах нөөцлөхөд зоорь хангалттай хүрэлцэнэ гэлээ.

Нийслэлийн Хөдөө аж ахуйн газраас мах, хүнсний ногоо хадгалах зоорийн нэгдсэн тооллогыг явуулж дуусчээ. Хүн амын төмс, хүнсний ногооны жилийн хэрэгцээ 144799 тонн бөгөөд тооллогод хамрагдсан бүх зоорь уг  хэрэгцээний 33 хувийг хадгалах хүчин чадалтай юм байна.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top