2012 оны есдүгээр сарын 19-ний байдлаар гол нэрийн барааны үнийг дүнгээр нь өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 3.5 хувь, өмнөх 7 хоногийн дундаж үнэтэй харьцуулахад 1.0 хувиар буурсан байна.
Үндэсний статистикийн хорооноос хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний дундаж үнийг гаргажээ. Энэ сарын 19-ний байдлаар өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад үхрийн махны үнэ 5.3-6.8, хонины 5.9, адууны мах 4.3, ямааных 2.1 хувиар буурчээ.
Хонины ястай мах килограмм нь дунджаар 6771, цул нь 7180, үхрийн ястай мах 7314, цул нь 8400, ямааных 5720, адууных 5883 төгрөгийн үнэтэй байсан аж.
Гурилын үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад савласан дээд гурилын үнэ 0.6 хувиар өсчээ. Элсэн чихрийн үнийг өмнөх сарынхтай харьцуулахад, 0.5 хувиар өссөн байна. Цагаан будааны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад, 0.2, өмнөх долоо хоногтой харьцуулахад, 0.6 хувиар буурчээ.
Х.Даваа
Сэтгэгдэл ( 0 )