“Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын хүрээнд Даланзадгад-Таван толгой-Сайншанд-Чойбалсангийн чиглэлд шинээр төмөр зам барихаар болсон. Энэ ажлын техникийн даалгаврын дагуу дараах ажлуудыг хийж гүйцэтгэжээ.
Төмөр замын төслийн ажлыг эхлүүлэхэд шаардлагатай хөрөнгийн асуудлыг шийдвэрлээгүй байгаа тул дээрх ажлуудыг “Геомастер” ХХК, “Эко Гидро Гео” ХХК зэрэг компаниудаас мөнгө гаргуулан зээлээр гүйцэтгүүлж байгаа аж. Шинэ төмөр замын трассын дагуух “Байгаль орчинд нөлөөлөх байдлын Ерөнхий үнэлгээний дүгнэлт”-ийг БОАЖЯ-аар хийлгэжээ. Цаашид нарийвчилсан үнэлгээг хийлгэхээр техникийн даалгаврыг боловсруулан ажлыг нь эхлүүлээд байгаа гэнэ.
Замын ажлыг эхлүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг Хөгжлийн банкаар дамжуулан шийдвэрлэхээр заасан боловч одоогийн байдлаар тус банкнаас санхүүжилт авах боломжгүй байгаа учраас ТӨХ-ноос “МТЗ” ТӨХК-д зээл авах зөвшөөрөл олгосон гэнэ. Уг зөвшөөрлийн дагуу арилжааны банкуудтай ярилцан санал авч, бага хүүтэй боломжит нөхцөл санал болгосон ХААН банкнаас нэг жилийн хугацаа бүхий 9 хувийн хүүтэй зээл авах гэрээ байгуулсан байна.
Д.Билгүүн. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )