Багшийгаа басамжилсан Х.Тэмүүжинг шүүнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 20

Хуулийн цагаан толгой заасан багшийгаа хоцрогдсон бүдүүлгээр нь дуудаж, басамжилсныхаа төлөө УИХ-ын  гишүүн Х.Тэмүүжин шүүхэд  дуудагдсан. Түүнийг хуульч  С.Нарангэрэл  “УИХ-ын  гишүүн  Х.Тэмүүжин  ярилцлага  өгөхдөө  миний  сурч  мэдсэн  зүйлийг  хуучирч,  хоцрогдсон.  Социалист  нийгмийн  үед  дээд  боловсрол  эзэмшсэн  учир  түүгээрээ  л  сэтгэж  байна  хэмээн  нэр  хүндэд маань  халдсан" гэх үндэслэлээр шүүхэд өгсөн. Харин Х.Тэмүүжин гишүүн “Шүүх  хурлын  талаар  надад  юу  ч  мэдэгдээгүй“  хэмээсэн. Гэвч Х.Тэмүүжинд холбогдох шүүх хурал маргааш Сухбаатар  дүүргийн  шүүхэд болох аж. Энэ цагийн ганц од болсон хуульч залуу, Монголын номер нэг хэмээгддэг академич хуульч хоёрын мэтгэлцээн хуулийн хүрээнийхэн болоод олон нийтийн анхаарлыг хамгийн ихээр татсан халуун сэдэв болоод байна.

Д.Билгүүн. Zindaa.mn.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top