Замын ажил иргэдийн рекетэнд боомилуулж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 20

Өргөтгөл, шинэчлэл нь эхлээд буй долоон газарт хийх замын ажлын саадыг хэрхэн шийдэх талаар Нийслэлийн удирдлагууд ёстой л толгойгоо гашилгаж байна. жилээс жилд хийх ажил нь нэмэгдэж буй нийслэлийн Авто замын газар ч дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгчээр зуны гурван сардаа ажлаа амжуулдаг учраас цаг хугацаа алдмааргүй байна гэдгээ албан ёсоор дуулган нийслэлийн Засаг даргын Барилга хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Б.Мөнхбаатарт ханджээ. Энэ дагуу газар дээр нь танилцаад ирсэн тэрээр эхний ээлжинд саадтай тулгараад байгаа 22-ын товчоо чиглэлийн 10,6 км болон Таван шарын уулзвараас Толгойт, Орбитын уулзвар хүртэлж 2:5 км автозамын гүйцэтгэгч компанийн болон шатахуун түгээх станцын  удирдлагыг хүлээн авч уулзсан юм. Учир нь, энэ сарын 15-нд эхэлсэн 22-ын товчоо чиглэлийн 10.6 км замын өргөтгөл шинэчлэлийн ажилд “Шунхлай”, “Петровис”-ийн шатахуун түгээхр станц болон 38 объектыг нүүлгэн шилжүүлэх, 14 самбарыг буулгах шаардлагатай байгаа гэнэ. Гэхдээ эдгээрээс хамгийн “проблем”-тай нь авто замын өргөтгөл, шинэчлэлийн тарсст орсон шатахуун түгээх станцууд. 21 метр өргөн болох уг замын захаас шатахуун түгээх станц 1-1.2 метр зайтай байгаа нь холбогдох дүрэм журмыг зөрчсөн нь илрээд байгаа аж. Харин Таван шарын уулзвараас Толгойт, Орбитын уулзвар хүртэлх 2.5 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажлыг гүйцэтгэж буй Улаанбаатар зам засвар арчлалт компанийн хувьд энэ сарын 1-нээс ажлаа эхэлсэн ч мөн л  хоёршатахуун түгээх станц трасст ньоржээ. Зөвхөн замын трасстад орсон “Петровис” шатахуун түгээх станц 0.1-0:5 метр, явган хүний замтай 0.3 метр, “Шунхлай” шатахуун түгээх станцын шатахууны худаг замтай 4.5 км, “Бадрах” 4.3 км орж барьсан байжээ. Уг нь 1998 онд гарсан авто замын өргөтгөл, шинэчлэлийн хүрээнд холбогдох ШТС техникийн ерөнхий шаардлагаар авто замаас шатахуун түгээх станцыг 5-10 метр зайтай барина гэж заасан байдаг аж. Гэтэл зам дагуух шатахуун түгээх станцуудыг хэтэрхий ойрхон  барьсан нь эрсдэл дагуулж байгааг ч энэ үеэр хэлж байв. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Бямбасүрэн “Цаашдаа зам засварын ажлын  үеэр олон шатахуун түгээх станцын үйл ажиллагааг зогсоох талаар яригдах байх. Эдгээр шатахуун түгээх дөрвөн станцын үйл ажиллагааг өнөөдрөөс эхлэн зогсооно. Газар чөлөөлөх мэдэгдэх хуудас өгсөн” хэмээв. Нийслэлийн Засаг даргын Барилга хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Б.Мөнхбаатар ч “үйл ажиллагааг нь хурдан зогсоож, зам барих боломжийг гүйцэтгэгч компаниудад олго. Өнөөдрөөс тэнд байгаа шатахуун түгээх станц ажиллахгүй юм байна гэж ойлголоо шүү” хэмээн амыг авав. Тэрээр “Хотоос хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийг хоёр гараа өргөөд ч болтугай дэмждэг. Хариутай бол бариутай гэгчээр компанийн нийгмийн хариуцлагаа ухамсарлан замын трасстад орсон аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа зогсоон, чөлөөлөх хэрэгтэй байна. болохгүй бол хотоос нөхөн олговор олгоё” хэмээв. Ер нь манайд зам, барилгын ажил эхлэхээр хот иргэндээ хувьчилж өгсөн газраа эргээд яаж барилгажуулах вэ гэдэг нь толгойн өвчин болжээ. Үүний жишээ нь, Дамбаас Сэлбийн зүүн эргээр Шадивлан хүртэлх зургаан км авто замын ажлыг хоёрхон айлаас болж жилийн хугацаа алджээ. Тохиролцох гэхээр бага гээд толгой сэгсэрдэг, байраар сольё гэхээр өөрсдөө байшин барина гээд гэдийчихдэг зан хаа сайгүй байгаагаас нийслэлийг барилгажуулна гэдэг бас л хөөрхөн менежмент, маркетинг шаардах болоод байгаа аж. Тиймээс газрын харилцааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, төр төмөр нүүртэй гэдгээ харуулж товлосон ажлаа хийж чаддаг болох том зорилт хот өвөртөлж байгаа гэнэ. Багахангайд төвлөрч буй төмрийн хоёр үйлдвэр дээр түшиглэж дээрх өргөтгөл, шинэчлэл хийх замын трасстад орсон төмөр авдаг аж ахуйн нэгжийг гуйгаад бүтэхгүй бол гуядаад нүүлгэнэ гэдгээ ч энэ үеэр авто замынхан хатуу мэдэгдэж байлаа. Харин газар чөлөөл гэсэн даалгаврыг шатахуун түгээх станцын удирдлагууд хэрхэн хүлээж авч байгааг асуухад, “Нэгэнт хотоос шийдвэр гарч байгаа бол яая гэх вэ дээ. Бид илүү дуугарах эрх байхгүй шүү дээ. Шийдвэрийг нь дагана. Илүү дэлгэрэнгүй юм яримааргүй байна” хэмээн халгаасангүй. Ямартаа ч чанаргүй гэгдээд байгаа замууд, эзэнгүй кабель, янз бүрийн шугам хоолой, газраа чөлөөлөхгүй гэсэн айлуудаас болж хугацаа алдан өвлийн сард замын ажлыг хийхээр ямар байдалд хүрдгийн жишээ өнөөдөр нэг биш бий. Дэд бүтцээ сайжруулах, цаашлаад авто замын түгжрэлийг бууруулахын тулд өргөтгөл, шинэчлэлийн ажил хийж байгаа. Тиймээс замын трасстад орсон бол газраа чөлөөлөөд өгдөг сэтгэхүй нийслэлчүүдэд бий байх гэж найдаж байна хэмээгээд энэ долоо хоногтоо хэвлэлийнхэнд бодит байдлыг үзүүлнэ гэдгээ ч Б.Мөнхбаатар дарга хэлэв.

Эх сурвалж: Ардчилал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top