Уртын сайхан дуугаараа олны сонорыг мялаадаг Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ ДБЭТ-ын тайзнаа өчигдөр тоглолтоо хийлээ. Урлагт зориулсан 40 жилийн тайлан болсон энэхүү тоглолтондоо тайзнаа өмсөж байсан дээл, хувцсаараа үзэсгэлэн гаргаж, уран бүтээлийн шинэ цомгоо хүрэлцэн ирсэн үзэгчдэд бэлэглэжээ. Тоглолтын тасалбар 50-100 мянган төгрөгний үнэтэй байсан ч өчигдөр орой тус театрын үүдэнд бөөгнөрсөн хүмүүс эрэлт ихтэй байсныг нь гэрчиллээ. Тасалбарууд бүгд борлогдсон бөгөөд тоглолтоос олсон орлогыг хорт хавдартай хүмүүст туслах санд хандивлах ажээ.
Б.Идэр.Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )