Пулитцерийн эзнээр “Лос-Анжелес таймс” тодорлоо

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 20

Дэлхийн сэтгүүл зүйн салбарын шилдгүүдийг шалгаруулдаг Пулитцерийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо. “Нийгмийн сайн сайхны төлөө” хэмээх хамгийн нэр хүндтэй номинацид “Лос Анжелес таймс” сонин шалгарч, алтан медалийн эзэн болов. Калифорни мужийн Белл хотын захиргааныхан өөрсдөдөө өндөр цалин тогтоосон талаар тус сонин нийтэлсэн байна. Нийтлэл гарсны дараа хотын хууль тогтоох системд өөрчлөлт хийж, эрх мэдлээ ашиглан төсвийн мөнгөнөөс завшсан түшмэдийг ажлаас нь халсан аж. Сэтгүүл зүй, утга зохиол, хөгжим, театрын салбарын шилдэг бүтээлүүдийг шалгаруулж, 10 мянган доллараар шагнадаг энэ шагналын эздээс танилцуулъя.

-Нийгмийн сайн сайхны төлөө үйлчилсэн-“Лос Анжелес таймс”

-Эрэн сурвалжлах сэтгүүл зүй-Пейж Иоанна Сарасота /Херальд-трибун/

-Шилдэг найруулал-Марк Джонсон, Кэтлин, Галлахер, Гарри Портера, Лу Сальдивар болон Элисон Шервуд /Милуоки журнал сентинел/

-Орон нутгийн мэдээлэл-Фрэнк Майн, Конколь Марк болон Жон Ким /Чикаго сан-таймс/

-Үндэсний мэдээлэл-Жесси Айзингер болон Жейк Бернстайн /ProPublica/

-Олон улсын мэдээлэл-Клиффорд ж.Леви болон Эллен Барри /Нью-Йорк таймс/

-Копирайтинг-Эми Натт Эллис/The Star-Ledger/

-Тайлбар, тойм-Дэвид Леонхардт /Нью-Йорк таймс/

-Редакцийн зурвас-Иосиф Раго /Уолл стрит/

-Шүүмж-Себастъян Смит /Бостон глоб/

-Хэвлэлийн шог зураг-Майк Киф /Денвер пост/

-Үйл явдал, халуун цэгийн шилдэг гэрэл зураг-Кэрол Гази /Вашингтон пост/

-Уран сайхны гэрэл зураг-Барбара Дэвидсон /Лос-Анжелес таймс/

zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top