Монголын телевизүүдийн эфирт цацаж байгаа бүтээлүүд нь Харилцаа холбооны зохицуулах хорооноос гаргасан журмыг дагаж мөрдөж байгаа эсэхийг тогтоохоор мэргэжлийн байгууллагууд өнгөрсөн 7 хоногт шалгалтаа эхлүүлсэн билээ. Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулж байгаа 29 телевизээс С1 телевиз шалгалтын салхийг хагалжээ. Таван байгууллага тус тусын чиг үүргийн дагуу шалгалтыг явуулсан бөгөөд Оюуны өмчийн газар С1 телевизэд онцсайн гэсэн үнэлэлт өгсөн байна. Кино урлагийн бүтээл, олон улсын мэдээ, спортын гадаад мэдээгээ аль нэгэн кабелийн сувгаас хуулан авч цацдаггүй 5 жилийн турш гадаад болоод дотоодын харилцагч талуудтай нэг бүрчлэн гэрээ хийсний үндсэн дээр хүлээн авч орчуулан эфирт цацаж байгаа юм байна. Оюуны өмчийн газраас уг телевизэд зохиогчийн эрх, оюуны өмчийг дээдлэн ажилладаг байгууллага гэсэн үнэлэлтийг өгөөд байна. Шалгалтыг амжилттай давсан уг телевизийн хамт олон энэ сарын 24-нд 5 нас хүрнэ. Монголын телевизийн урлагт цахиур хагалан орж ирсэн С1 телевизийн уран бүтээлчид, нийт ажилтнуудад ажлын амжилт хүсье.
Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )