Ардчилсан хувьсгалын их удирдагч С.Зориг агсны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Уламжлал ёсоор С.Зориг агсны гэр бүл, найз нөхөд, хамтран зүтгэгчид болон “Зориг” сангийнхан түүний дурсгалыг хүндэтгэж, 11.00 цагт Төв шуудангийн өмнөх талбайд байрлах түүний хөшөөнд нь хүндэтгэл үзүүллээ. Ахынхаа дурсгалыг хүндэтгэж УИХ-ын гишүүн С.Оюун түүний багшилж байсан МУИС-ын НШУИС-ийн Улс төр судлалын тэнхимд оюутнуудтай 16 цагаас уулзаж, УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг хийж, харилцан яриа өрнүүлэх юм байна. “Зориг” сан Дундговь аймгийн “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн хүсэлтээр тус сургуулийн Түүх, нийгмийн ухааны заах аргын нэгдлийн дэргэдэх нийгэм, эрх зүйн кабинетийг С.Зоригийн нэрэмжит болгон тохижуулахаар болжээ.
Б.Идэр.Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )