Бүтэлгүй дурлалын шарх биенд мэдрэгддэг

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 20

Хайр дурлалын элдэв асуудлаас үүдэлтэй сэтгэлийн зовлон, шаналгаа хүний тархинд биеийн шарх, зовиурыг мэдэрч байгаатай ижил нөлөө үзүүлдэг ажээ. Колумбийн их сургуулийн шинэ судалгаа сэтгэл хөдлөл болон биеийн зовиур шаналгаа хоёрын хоорондох холбоог мэдрэх шинэ ойлголтыг бий болгосноороо онцлог юм. Энэ нь сэтгэлийн шаналлаас болж өвдсөн хүнд ямар төрлийн эмчилгээ хийвэл илүү үр дүнтэйг тодотгож өгөх ач холбогдолтой хэмээн судалгааны баг үзэж байна. энэ бол хүн хоорондын харилцаанаас олж авсан өвчин. Гэхдээ хамгийн аймшигтай зовиуртай өвчин. Уурлаж бухимдахаас хамаагүй илүү хор нөлөөтэй. Өөрт нь таагүй явдал тохиолдсон гэх 40 хүн уг судалгаанд оролцжээ. Тэдэнд найз нөхөд болон салсан эхнэр, нөхөр, амрагуудынх нь зургийг үзүүлэн тэр бүгдэд хариу үйлдэл үзүүлсэн тархины скан зургийг нь авчээ. Салсан амьдралынхаа тухай бодохдоо тэд час халуун цайтай аяга гартаа удаан атгах мэт өвдөлтийг тархиндаа мэдэрч буйг туршилт харуулсан байна. Одоо тэд сэтгэл зүйн хямрал ямар замаар бие махбодын өвчин үүсгэдгийг судлах гэнэ.

Эх сурвалж: Ардын эрх

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top