Ертөнцийн гайхамшгууд дотроос хамгийн сонирхолтой нь харь гарагаас ирсэн бүсгүйтэй манай бөмбөрцгийн нэг нөхөр энгэр зөрүүлсэн явдал байж болмоор. Америкийн Техас мужийн Стивенс гэгчид дээрх явдал тохиолджээ. Ердөө 20 гаруйхан жилийн өмнө болсон хэрэг. Стивенс тариачин хүн бөгөөд трактороо бариад газар хагалж явтал нэгэн тод одорхуу зүйл ойртон, гэрэл нь ихсээд ирж. Төдөлгүй мань эрийн дээр 50-иад метрийн зайд ирснээ доош аажуухан бууж газарджээ. Тэр нь эргэн тойрондоо “улаан нүд “ бүхий дув дугуй шахам машин байв. Айж цочирдсон Стивенс хаазаа нэмээд зугтаах гэсэн боловч трактор нь унтарчихаж. Яаран буугаад гүйх гэтэл гараас нь бариад авав. Хачин хувцастай жижигхэн амьтадтай мань америк тулалджээ. Яаж ч өшиглөж, цохиод хүч хүрсэнгүй. Арга буюу дийлдэн мөнөөх машинд нь чирэгдээд орж явчих нь тэр. Төмөрлөг маягийн таазтай жижгэвтэр тасалгаа байх бөгөөд гэрэл нь өнгөлсөн хананаас ойх ба чийдэнгүүд нь дөрвөлжин хэлбэртэй ажээ.Тэр "амьтад" дөрөв, тавуулаа байлаа. Тэдний "яриа" маш сонин, дууриах аргагүй хачин аж. Тэд мань эрийг хүчээр шалдлав. Тэгэхдээ огт өвтгөлгүй, ганц ч хувцсыг нь уралгүй шалдлав. Нэг нь мань эрд ойртоод чийгтэй алчуур шиг зүйлээр биеийг нь арчсанаа нэг шингэн зүйл түрхжээ. Тос ч биш, ус ч биш бололтой. Төдхөн хоёр нь хаймар хоолой шиг юм барьж ирээд эрүүн доор нь тулгатал халж өвдөж гэнэ. Стивенсийн нэлээд цус тусгай саванд юүлэгдэж эхлэв. Удалгүй сайхь хоёр хүн ажлаа дуусгаад явцгаасны дараа хаалга дахин онгойж зөөлөн цайвар үстэй, цэв цэнхэр том зууван нүдтэй, эрүү шөвгөр, өргөн шанаатай өндөр бүсгүй ороод ирэв. Хэсэг ажигласнаа мань эрийг тэврэн авч хацраараа нүүрийг нь зөөлөн үржээ. Америк эрийн сэрэл сүрхий хөдөлж. Биед нь түрхсэн өнөөх шингэний нөлөө ч байсан билүү, харь гарагийн хүүхний “ид шид” ч байсан билүү, иймэрхүү явдал болоод өнгөрсөн агаад Стивенс энэ талаар тодорхой яриагүй учир битүүлэг үлдэж байна. Чухамдаа тэр секс ямархуу “найрлагатай”, онцлогтой байсныг манай хүн ойлгож мэдээгүй ч байж мэдэх юм. “Ажил” ингэсгээд дууссан байна. Харин Стивенсийн ярьснаар бол тэр хүүхнийг Америкийн ямар ч гоо бүсгүйгээр солихгүй шүү гэсэн байдаг нь сонин. Хэн нэг нь хувцсыг нь авчирч өгснөөр энэ явдал дууссан байна. Энэ явдлаас хойш хэд хоногийн дараа нойр нь муудаж, хар даран хашхирдаг болов. Хоолноос гарч байнга тамхи татан, тархи толгой нь өвдсөөр их л шаналан тарчилж байгаад сарын хойно нас баржээ. Энэ явдал үнэн бөгөөд ер нь харь гарагаас ирсэн үл ойлгогдох биетүүд, түүнд суун ирэгсэд нь манай гарагийнхантай ямар нэг байдлаар төстэй байдгийг олон хүн хэлсэн байх юм.
Э.Хархүү. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
Сэтгэгдэл!үнхээр аймар, хачирхалтай юм аа