Амьтны нэртэй Монгол одод

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 20

Манай улсад өвөрмөц нэртэй хүмүүс олон байдгаас нялх үрээ өхөөрдөж дуудсаар түүгээрээ нэршчихдэг тохиолдол ч бий. Анх төрөхдөө хүүхдүүд их үсэрхэг байдгаас ухна шиг хэмээн өхөөрдсөөр Ухнаа гэдэг нэртэй болчихсон ах минь ч бий. Монголдоо олны танил болсон хүмүүсээс амьтны нэртэйг нь дурьдваас дээр Улсын филармоны дарга асан, УГЗ Ухнаа, удирдаач Туулайхүү, яруу найрагч Ц.Хулан, дуучин Минжинсор, жүжигчин Эрдэнэзаан, БОЯ-ны сайд асан Барсболд, "Шударга иргэдийн фронт" хөдөлгөөний тэргүүн Г.Арслан, залуу дуучин Халиун, жүжигчин Бархүү гээд цааш үргэлжлэх юм.

Хамгийн урт нэртэнгүүд

Манай улсад бүртгэгдсэн урт нэртнүүдийг тоочвоос: Гүрсоронзонгомбосүрэнболд, Гурвындаваатотгонбаатар  Мятрашгүймонголжингоо Найманзууннандинцэцэг  Баасанбүүвээбаатар, Жүгдэрнамжилжавзмаа, Бурвабадрибадмаа, Гурванхангайшатарманлай, Дэмбэрэлсамбуудорж, Элбэгчулуунэрдэнэ, Энхтөгөлдөрбаясгалан, Гүрсоронзонгомбосүрэндорж, Цоожчулуунцэцэг гэх мэтээр цааш үргэлжилнэ шүү дээ.

Хамгийн ховор нэртнүүд

Одонтуяарахгэрэл, Адилсанаа, Шийлэггалаа, Ямагтбадрал, Охинжав, Бүүрэгмаа, Жааханчулуу, Үнэнтогоо, Итгэмжлэх,  Өтгөс, Мал, Жижигзургаа, Ноймор, Пулёмёт, Пропуск, Идэр-Ирээдүй,Гонгордамба,Гөлчгий, Үүрийнцогоо, Олонбаярлах, Басерөөл, Тожбаатар, Алтанцоожал  гэх мэтээр цааш үргэлжлэх ажээ.

Ж.Болор-Эрдэнэ. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top